Г.Ганбаатар аймгийн арслан цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-25 11:52:56

Булган аймгийн баяр наадамд аймгийн начин Г.Ганбаатар түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.

Энэ жилийн хуртай, нартай наадамд нийт 256 бөх зодоглолоо. Шөвгийн дөрөвт аймгийн арслан Г.Ганбаатар,  аймгийн харцага Э.Энх - Амгалан, С.Алтантулга, н.Даваадорж нар тунаж үлдэн, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Ганпүрэвийн Ганбаатар, Могод сумын харьяат, аймгийн харцага Э.Энх - Амгалангаар 8 давж энэ жилийн Булган аймгийн баяр наадмыг манлайллаа.  

Холбоотой мэдээ