Хүнсний эрхийн бичгээс 45 өрх татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-24 14:42:06

Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 45 өрх өөрсдийн хүсэлтээр хүнсний эрхийн бичгээс татгалзсан байна.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 2-р хурлаар хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, хүнсний эрхийн бичгийн олголтын талаарх мэдээллийг авч хэлэлцээд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тодорхой чиглэл, зөвлөмж хүргүүлсэн байна. Энэ дагуу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2021 онд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласны үр дүнд 408 өрх, мөн хүнсний эрхийн бичгийн шинэчлэгдсэн журмын 3.10-д заасны дагуу 96 өрх, сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрээр 80 өрх, өөрийн хүсэлтээр татгалзсан 45 өрх, нийт 629 өрх буюу 3623 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс түдгэлзүүлжээ. Ингэснээр улсын төсөвт 228.5 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна.

Холбоотой мэдээ