Уушгины эмгэг илрүүлэх үзлэг эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-23 18:34:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн газар өнөөдрөөс эхлэн "Уушгины эмгэг илрүүлэх зорилтот бүлгийн үзлэг"-ийг эхлүүллээ.

Батлагдсан хуваарийн дагуу өрхийн эрүүл мэндийн таван төвд зохион байгуулж байна. Өнөөдөр Гэрэлтэй өрхийн эрүүл мэндийн төвийн харьяа зорилтот бүлгийн иргэд үзлэгтээ хамрагдаж эхэлсэн аж. "Уушгины эмгэг илрүүлэх зорилтот бүлгийн үзлэг"-ийг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хоёрдугаар сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулна.

Холбоотой мэдээ