Вакуум галт тэрэгний зам барина

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-07-22 17:31:58

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгост “Hyperloop” гэдэг вакуум галт тэрэгт зориулсан замыг барих боломжийг судалж эхэлжээ.

Ийм төрлийн галт тэрэг зохион бүтээх санааг анх 2013 онд АНУ-ын хөрөнгө оруулагч, зохион бүтээгч Илон Маск гаргасан байна.

Өмнөд Солонгосын Ульсан хотын шинжлэх ухаан, технологийн хүрээлэн /UNIST/ вакуум галт тэргийг зохион бүтээх төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн технологийг боловсруулах ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Тус хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд дурдсанаар, энэ төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд нийтдээ 1,2 тэрбум доллар зарцуулах тооцоо гарчээ. Хоолой дотуур тавьсан соронзон замаар вакуум галт тэргийг явуулах бөгөөд UNIST-ийн гүйцэтгэх судалгааны явцад хоолой доторх аэродинамикийн эсэргүүцлийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулах технологийг боловсруулах юм.

Онол ёсоор бол, вакуум хоолойгоор явж буй галт тэрэг нь 1200 км/цаг хүртэл хурдлах боломжтой гэнэ. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ