Өмнөд Солонгосын инфляцын түвшин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2015-10-02 11:46:25

СЭЖОН. /Yonhap/. Өмнөд Солонгосын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ есдүгээр сард нэг орчим хувиар өссөн бөгөөд энэ нь 10 сар дараалан гарч буй үзүүлэлт болохыг тус улсын Засгийн газрын тайлангаар харуулжээ.

Ази тивд дөрөвдүгээрт ордог эдийн засагтай тус улсын хувьд инфляцыг бууруулах асуудалтай нүүр тулаад байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс өнгөрсөн оныхоос 0.6 хувиар өссөнийг статистикийн тайлангаар харуулжээ.

Ууршдаг нефть болон хүнсний үнийг эс тооцвол инфляцын түвшин өнгөрсөн жилийнхээс 2.1 хувиар өссөн байна. Энэ нь наймдугаар сарын тайланд гарсантай адил үзүүлэлт ажээ.

Инфляц жилийн дотор нийтдээ хоёр гаруй хувиар өссөн үзүүлэлт есөн сар дараалан гарсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд