Мэргэжлийн хяналтынхан сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-07-22 15:53:34

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цэргийн ангийн 103 дугаар тусгай ротын аж ахуйн үйл ажиллагаанд, Ойн тухай хуулийн хэрэгжилт, заган ойн хамгаалалт, заг бутлаг ургамлыг түлшинд хэрэглэж буй явцад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар заган ой, бутлаг ургамлыг түлшинд хэрэглээгүй, хуучин банз, барилгын модон материалын хаягдлын нөөцтэй түлшиндээ хэрэглэсэн, гаднах орчноо цэцэрлэгжүүлсэн, улиас, хайлаас тарьц суулгацуудыг тарьж ургуулсан ургалт 80 хувьтай байсан байна. Хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрил илрээгүй аж.

Мөн Жинст, Богд сумдад заган ойн хамгаалалтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын явцад зөрчлийг арилгуулахаар Жинст, Богд сумын Засаг даргад 10 заалт бүхий 2 албан шаардлага, 7 заалт бүхий 2 дүгнэлтийг хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ