Өнгөрсөн 7 хоногт ахуйн гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-21 12:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-20-нд ахуйн гал түймрийн 34, аврах ажиллагааны 2, нийт 36 удаагийн дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь нас, 323 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.


Он гарсаар нийслэлийн хэмжээнд ахуйн 381 гал түймэр, 24 аврах ажиллагааны буюу 405 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 27.3%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ