Эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн гурван 7 хоног дараалан нэмэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-21 11:55:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт сүүлийн гурван 7 хоног дараалан нэмэгдэж байгааг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.


Хоёрдугаар сарын 11-17-нд авто замаар 1555 чингэлэг, оны эхнээс 1,005.0 мян.тн нүүрс,  авто замаар 184 чингэлэг, төмөр замаар 341 чингэлэг буюу оны эхнээс 161.5 мян.тн зэсийн баяжмал, төмөр замаар 770 чингэлэг буюу оны эхнээс 227 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолжээ. 


Харин Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,018.3 кг алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 429.3 мянган тонн буюу 27 хувиар нэмэгдсэн байна.


Монгол Улс он гарснаас хойш 234.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд автобензин 88.8 мян.тн, ДТ 127.1 мян.тн, онгоцны 2.1 мян.тн түлш, 16.9 мян.тн бусад бүтээгдэхүүн эзэлжээ

Холбоотой мэдээ