Улаанбаатарт 11-13 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-02-21 07:51:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулсаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн, жавартай хэвээр байна.

 

2022 оны 02 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх гол орчмоор ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 10-12 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 11-13 хэм хүйтэн байна.

 

2022 оны 02 дугаар сарын 22-26 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24, 25-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ