Трамп: Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол АНУ дахин тэргүүлэгч орон болно

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.mn
2016-07-22 13:16:10

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ дэлхийн тэргүүлэгч орон байхаа больсон. Гэхдээ хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвоос дахин тэргүүлэгч орон болж чадна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэр дэвшигч Дональд Трамп мэдэгдэв.

Тэрбумтан Дональд Трамп БНН-ын Үндэсний их хуралд үг хэлэхдээ "би бол Америкийн хөдөлмөрчин ажилчдын дуу хоолой" гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр ярихдаа “бид ялан дийлэхээ больсон. Гэвч бид дахин ялж эхлэх болно. Америк бол шүүмжлэгчид, цензүүрдэгчид болон увайгүй бүлэг хүмүүсээр удирдуулсан итгэгчид, мөрөөдөгчид, хичээн зүтгэгчдийн эх орон юм” гэж мэдэгдээд "АНУ өнөөг хүртэл чөлөөт, бие даасан, хүчирхэг улс байгаа гэдгийг нотлон харуулах хэрэгтэйг" онцлон дурдсан байна.

Тэрбээр шударга бус байдлыг тэвчихгүй гэдгээ онцлон хэлээд, иргэдийнхээ төлөө ажилладаггүй удирдагчдад таагүй ханддаг болохоо мэдэгджээ. Мөн тэрбээр глобализмаас илүүтэйгээр американизмыг нэн түрүүнд тавьж, анхаарлын гадна орхигдсон хөдөлмөрчдийн дуу хоолой байх болно гэж мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдвол “Лалын улс” бүлэглэлийг устгахаа амлажээ.

Д.Нямтулга

 

 

 

 

Холбоотой мэдээ