Нийслэлийнхний 5.7 хувь нь вакцины IV тунд хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-18 10:06:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг I тунд 27, II тунд 35,III тунд 302, IV тунд 397 буюу нийт 761 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.1 хувь нь I тунд, 72 хувь нь II тунд, 53 хувь нь III тунд, 5.7 хувь нь дархлаа сэргээх нэмэлт IV тунд хамрагдаад буй юм.

Зорилтот бүлгийн буюу 3,035 (25.5 хувь) жирэмсэн эх12-15 насны 68,669 (77.3 хувь), 16-17 насны 27,065 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.

Ташрамд дурдахад, Монгол Улс коронавирусний вакцинжуулалтын өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-нд эхлүүлсэн. Харин дархлаа сэргээх гуравдугаар тунг өнгөрсөн оны наймдугаар сар, дөрөвдүгээр тунг өнгөрсөн сарын 7-ноос хийж эхэлсэн билээ. Коронавирусний вакцины нэмэлт тунг хийлгэснээр иргэд халдварын улмаас нас барахаас сэргийлж, хөнгөн өвдөх давуу талтайг холбогдох албаныхан онцолж буй юм.

Холбоотой мэдээ