Ц.Отгонбаатарын хүрэн соёолон түрүүллээ

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-22 12:33:48

Ардын хувьсгалын 95 жил, Дорнод Аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд тал нутгийн 120 гаруй хурдан хүлэг тоосоо өргөлөө.

Хүн болгон тоосонд нь орж хийморио сэргээдэг соёолонгийн түрүү магнайд
Баянтүмэн сумын харъяат Аймгийн алдарт уяач Ц.Отгонбаатарын хүрэн соёолон түрүүлж, Баянтүмэн сумын уяач Ц.Болор-Эрдэнийн хүрэн соёолон аман хүзүүдлээ. Уг хоёр соёолон хол тасархай барианд ирж иртэй шандастай байгаагаа харуулав.

Энэ жилийн наадамд Баянтүмэн сумынхан одтой сайхан наадлаа. Тус сумын уяач Ц.Болор-Эрдэнэ азарганы аман хүзүүг хүртсэн амжилтаараа энэ зуны наадмын азтай хиймортой уяачдын нэг байв.

Б.Туяа

Холбоотой мэдээ