“Халамжаас хөдөлмөрт-222” үйл ажиллагаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-16 16:58:38

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-ын хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд сумын таван багийн ажлын албаны хэсгийн ахлагч нарт "Халамжаас -Хөдөлмөрт 222" тайлант өдөрлөгийн хүрээнд сургалт мэдээлэл хийжээ.

Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, бодлого шийдвэрийг танилцуулж гарын авлага тараасан байна.

Энэ онд тус аймагт Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, “Ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөр” зэрэг онцлог төсөл хөтөлбөр хэрэгжих бөгөөд ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа зорилтот бүлгийнхэн, эмэгтэйчүүдийг хамруулах, байгальд ээлтэй ногоон ажлын байрыг дэмжих боломж шинээр нэмэгдэж байгаа талаар тодотгов.

Замын-Үүд сум түр оршин суугчидтайгаа нийлээд 20 гаруй мянган хүн амтай бөгөөд хил орчмын аялал жуулчлал, үйлчилгээний салбарын бизнес түлхүү хөгжих бололцоотой аж.

Холбоотой мэдээ