Өмнөд солонгосчууд THAAD-ыг байрлуулахыг эсэргүүцэн жагсав

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-07-22 11:34:18

СӨҮЛ. /NHK/. АНУ-ын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дэвшилтэт систем буюу THAAD-ыг Өмнөд Солонгосын Умард Кёнсан аймгийн Сонжү хошуунд байрлуулахаар төлөвлөж байгааг тус нутгийн оршин суугчид эсэргүүцэн нийслэл Сөүл хотын төвд томоохон жагсаал хийлээ.

Жагсаалыг зохион байгуулагчдын хэлснээр, пүрэв гарагт Сөүл хотод болсон эсэргүүцлийн жагсаалд 2000 орчим хүн оролцжээ.

Умард Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалахын тулд THAAD-ыг байрлуулахаар АНУ болон Өмнөд Солонгос энэ сард тохиролцсон юм.

Өмнөд Солонгосын Засгийн газар уг системийг Сонжү хошуун дахь агаарын цэргийн хүчний баазад байрлуулахаар төлөвлөж байгаа билээ.

Жагсаалд оролцогч нэгэн хүн “энэ системийг байрлуулснаар манай хошууны амгалан тайван байдал алдагдаж, нутаг маань Умард Солонгосын халдлагын бай болж болзошгүй” гэжээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ