Эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагааны явц хамгийн өндөр хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-14 15:22:48

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагааны явц бусад аймгаас өндөр хувьтай байна. Тодруулбал, эрх шилжүүлсэн найман ажлаас зургаа нь зарлагдаж, явц 75 хувьтай үргэлжилж байна.  

Саяхан болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд аймгийн Засаг дарга нарыг цахимаар оролцуулж, аймгуудад эрх шилжүүлсэн ажлын явцыг эрчимжүүлж, ирэх сарын нэгний өмнө дуусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбарын сайд, Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Холбоотой мэдээ