Байгаль орчин, аялал жуулчлалын мэдээлэл бүхий апплейкшнтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Хонгорын гол
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн БОАЖГ-аас “SMARTGOBI” апплейкшн хийж байна.
Тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын нэгдсэн цахим мэдээллийн санг үүсгэж гар утасны апплекейшнийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Тухайн апплейкшнээр дамжуулан Өмнөговь аймгийн газар нутаг, ан амьтдын тухай мэдээлэл, үзвэр үйлчилгээ, аяллын маршрут, жуулчны бааз, гэр буудал, хоолны газруудын байршил мэдээллийг утаснаасаа авах боломжтой болох юм.
БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Ариунцэцэг хэлэхдээ "Бид 2015 оноос эхлэн аялал жуулчлалын вэб сайтыг ажиллуулж эхэлсэн. Үүгээрээ дамжуулан орон нутагтаа жуулчдыг татах зорилготой ажиллаж байгаа. Энэ оноос бид тухайн сайтын үйл ажиллагаагаа апплейкшн болгож байна" гэлээ.
Mонгол, англи хэлний сонголттой, интернэтгүй үед ашиглаж болдог энэхүү апплейкшнийг ирэх 5 дугаар сараас хэрэглэх боломжтой болно.