Жилийн өмнө ашиглалтад орсон "Спортын төв ордон" усанд автжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-22 02:31:53

 2012 онд орон нутгийн төсвийн 2.5 тэрбум төгрөгийн өртгөөр боссон энэхүү ордныг Булган аймгийн харьяат Б.Мэндбаяр захиралтай "Авзага трейд" ХХК барьж гүйцэтгэн ашиглалтанд өгсөн.

Гэтэл баригдаад жил болоогүй спортын ордон дусаал гоожиж эхэлжээ. Энэ жилийн наадмын хүндэтгэлийн хурал, концертыг спортын ордонд хийхээр төлөвлөж байсан боловч хоёр өдрийн бороонд дусаал гоожиж, хүн гишгэхийн аргагүй боллоо. Аймгийн Хөгжимт жүжгийн театрт тоглолт, хурлын үйл ажиллагаа явуулахад олон зочинтой үед багтдаггүй учраас спортын ордонд хийхээр төлөвлөж байсан нь ийнхүү талаар болов. ХЖТ-т үндэтгэлийн хурал, тоглолт болж өндөрлөлөө. Иргэд спортын төв ордныг усанд автсанд цухалдаж байна. Спортын ордонд бөхчүүд, самбо, жудочид, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тамирчид болоод иргэд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, аймгийн эрэлт хэрэгцээ ихтэй газрын нэг байлаа. Одоогоор спортын ордны дээврийг солих ажил яригдаж эхлээгүй байна.

П.Батням

Холбоотой мэдээ