Найман өрхөд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-11 08:55:58

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын зургаан өрх, Алтанширээ, Эрдэнэ сумаас тус бүр нэг өрх, нийт найман өрхөд таван ханатай, давхар бүрээстэй гэр олголоо. 

Тус гэрийг Дорноговь аймгийн Сайншанд сумын “Мандала” гэр ХХК үйлдвэрлэсэн байна. Дорноговь аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-1,2” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2016 оноос хойш 178 өрхийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж гэр олгосон аж.

Холбоотой мэдээ