Гэрээр 214 хүн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-02-10 15:40:01

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн коронавирусний халдварын талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өглөө. Энэ сарын 8-нд коронавирусний 46 тохиолдол батлагдаж бүртгэгдсэн бол энэ сарын 9-ний өдрийн 10:00 цагийн байдлаар  124 тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдол 15841 болжээ. Энэ хугацаанд 112 хүн эдгэрч, нийт 15400 хүн эдгэрээд байна. Нас баралт 41 болсон. Гэрээр 214, тусгай эмнэлгүүдэд 145 хүн эмчлүүлж байна.

Холбоотой мэдээ