Х.Бат-Ялалтыг гэм буруутайд тооцож 15 сая төгрөгөөр торгох ял оногдууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-09 15:28:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр болж, 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.


Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бат-Ялалтад холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн оны 5-р сарын 19-нд хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэн ийнхүү шийдвэрлэжээ.


Шүүх хурлаар шүүгдэгч Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэмээн гэм буруутайд тооцож 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байна.


Холбоотой мэдээ