Их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-21 15:12:06

Сүхбаатар аймгийн ард иргэд баяр наадмаа энэ сарын 22,23-ны өдөр тэмдэглэнэ. Аймгийн баяр наадмыг угтан өнөөдөр аймаг орон нутгийн удирдлагууд их жанжин Д. Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Аймгийн засаг дарга Ж. Батсуурь, ИТХ-ын дарга П. Мөнхжаргал нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирж оролцлоо. Аймгийн засаг даргын тухайд одоогоор бүрэн эрх нь хэвээр байгаа. Харин ИТХ-ын анхдугаар хуралдаан болж шинэ дарга томилогдсон ч тамга тэмдгээ шилжүүлэхээс татгалзсан асуудал үүсээд байгаа юм.

Ийнхүү 7 сарын 21-ний өдөр их жанжныхаа хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэнээр аймгийн баяр наадмын эхлэл тавигдаж байгаа бөгөөд энэ өдөр үндэсний шагайн харваа мөн эхлэж байгаа юм.Харин 7 сарын 22-ны өглөө 06 цагт азарга уралдааны замд гарсанаар баяр наадам албан ёсоор эхлэх бөгөөд наадмын нээлт 7 сарын 22-ны 11 цагт болно.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ