Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав МУАХ-ны дээд шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dusem11@yahoo.com
2015-10-02 10:48:39

Энэ жил “Эртний сайхан” чуулгын 25 жилийн тохиож байгаа бөгөөд өчигдөр Монголын Урлагийн ажилтны холбоо /МУАХ/-ныхон ахмадын баяраа тэмдэглэх үеэр Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжавт Э.Оюуны нэрэмжит тус холбооны дээд шагналыг гардуулсан байна.

Ш.Сүрэнжав гуай “Багш”, “Ерэн баатрын дууль” зэрэг олны талархалыг хүлээсэн бүтээл туурвиж, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” кино бүтээн дэлгэцийн урлагт олон жил ажилласан Урлагийн ажилтны холбооны гишүүн зохиолч билээ.

МУАХ нь 200 гаруй гишүүнтэй бөгөөд хамгийн өндөр настай буюу 93 настай нь Монгол Улсын гавьяат жүжигчин Лха.Долгор. Удаах нь 91 настай Ардын багш, гавьяат жүжигчин М.Долгор, 90 настай Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Н.Хайдав гуай хоёр юм. Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудад ажиллаж байсан 55-аас дээш настай хүмүүс МУАХ-нд харъяалагддаг байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд