Халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеийнхээс эрс багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-02-07 12:24:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд харьцангуй тайван амгалан тэмдэглэн өнгөрүүлснийг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэргэжлийн байгууллагууд онцоллоо.


Эрүүл мэндийн салбарт элдэв хүндрэл учраагүй бөгөөд “Ковид-19” цар тахлын халдварын тохиолдол нэгдүгээр сарын эхэн үеэс эрс багассан дүн гарчээ. Нийт шинжилгээний 89-90 хувь нь эерэг гарч байсан бол, одоо 37-50 хувь болон буурсан байна. Хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн хувьд орны хүлээлт нэгдүгээр сарын 27-ны өдрөөс байхгүй болсон гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж онцоллоо.


Дархлаажуулалт үргэлжилсээр байна. Өнөөдрийн байдлаар III тунд нийслэлийн нийт хүн амын 33.4 хувь, зорилтот бүлгийн 52.5 хувь, IV тунд зорилтот бүлгийн 5.1 хувь нь хамрагдаад байна.


Холбоотой мэдээ