Хонь, гахай жилтнээ эерэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-02-07 07:23:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 07. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 7. Сумъяа гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.  Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ