Шизүока мужийн төлөөлөгчид Дорноговьд зочилно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-21 14:33:50

Наймдугаар  сарын 07-нд Японы Шизүока мужийн дарга Хэйта Кавакацү болон албаны хүмүүс Дорноговь аймагт зочилно.

Албаны төлөөлөгчид Дорноговь аймаг болон Шизүока мужийн хамтын ажиллагааны таван жилийн ойн хүрээнд тус аймагт айлчилж байгаа бөгөөд Хамарын хийдийн ойролцоох “Таван дохио” жуулчны баазад бэсрэг наадам үзэж, нүүдэлчдийн ахуй амьдралтай  танилцах  аж.

Мөн энэ үеэр Шизүока мужаас 30 сурагч Дорноговь аймагт зочилж тал нутгийн байгаль, нүүдэлч ард түмний соёлоос суралцан, монгол айлд зочлох юм байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ