Хөвсгөл нуурын мөс нимгэн, зарим газарт өрх гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-02-05 23:58:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнөөдрийн байдлаар 50-100 см байгаа бөгөөд энэ нь олон жилийн дунджаас 10-15 см-ээр нимгэн байгаа юм.  


Мөн Далайн хоолой хэсэг, Ашихай жуулчны баазын урд талын үзүүр хэсэг, Онголог нуурын ойролцоо, Хадан хүй арлын үзүүр зэрэг газруудад мөсний зузаан нимгэн, өрх гарсан байна. "Өрх" гэдэг нь өвлийн улиралд хөлддөггүй хэсэг газруудыг хэлдэг. 


Иймээс иргэдийг Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй, баталгаат зам гүүрээр явахыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.




 


Холбоотой мэдээ