Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2022-02-03 07:23:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө 13-15  хэм хүйтэн байна.


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Сар шинийн өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.


2022 оны 02 сарын 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.


Агаарын температур: Өдөртөө Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 22-27 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


Нийслэлд үүлшинэ. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр.  Өдөртөө 13-15  хэм хүйтэн байна.


БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.


ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2022 оны 02 дугаар сарын 04-08 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Сарын 4-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 5-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 6-нд Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Хугааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага суларна. 

Холбоотой мэдээ