Бар, нохой жилтнээ эeрэг сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2022-01-29 06:53:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 29. Бямба гараг. Билгийн тооллын XVII Жарны ”Цөөвөр" хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 27. Санчир гараг. Гар одтой, нэг цагаан мэнгэтэй, хар морь өдөр.


Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.


Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


Холбоотой мэдээ