Ачаа тээврийн Tomo.mn үйлчилгээг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-01-27 19:29:13
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад хот хоорондын ачаа тээврийн Tomo.mn үйлчилгээ нэвтэрлээ.
Гараас гарт, хаалганаас хаалганд уриатай уг үйлчилгээ нь иргэдийн хот хооронд явуулах ачаа тээврийг хаягаар авч, хаягаар хүргэдгээрээ онцлог аж. Орон нутаг дахь борлуулалтын маркетингийн менежер Ц.Ихбаяр "Манайх ачаа тээврийн даатгалтай, НӨАТ-ын баримттай. Бусад хүргэлтийн үйлчилгээнээс давуу тал нь тухайн ачааг өдөрт нь хүргэж өгч байгаагаараа онцлог" гэлээ.
Хот хооронд ачаа тээврээ явуулах хүсэлтэй иргэд цахимаар захиалгаа өгөх боломжтой юм. Тиймээс иргэдийн цаг завыг хэмнэж буйгаараа давуу талтай аж. Холбоо барих: 94996272 , 99215371, 75057000.

Холбоотой мэдээ