Ойрын хоногуудад хүйтний эрч чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-01-27 17:50:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 27-ны 20.00 цагаас 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 29-31 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Тус аймгийн нутгаар 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур Хараа, Ерөө, Орхон голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус  хүйтэн байна гэж аймгийн УЦУОША-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ