Бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-01-27 12:42:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “SKYTEL CUP” бадминтоны шилжин явах цомын анхдугаар тэмцээн болж, 21 багийн 121 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Хан Хиллс” клубийн Э.Сумъяасүрэн, эрэгтэйчүүдийн ангилалд “Дархан-Од” клубийн Д.Хэрлэн нар тус тус шалгарлаа.

 

Харин холимог хосын 25-40 насны сонирхогчдын төрөлд "Дархан-Од" клубийн Л.Ганзориг, Х.Оюун нар түрүүлсэн байна.

 

Холимог хосын +40 насны ангилалд “Сүлдэт Налайх” клубийн Ц.Лхагваа, Б.Урандөл алтан медаль хүртсэн байна.

Холбоотой мэдээ