ӨНӨӨДӨР: Оюу толгойг эрчим хүчээр хангах гэрээг үзэглэнэ

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.mn
2022-01-26 07:14:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 26-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт ХСҮТ-д Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос ХСҮТ-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалт зохион байгуулна. 

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Хэвлэл мэдээллийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт" болно.

16.00 цагт ЭХЯ-нд Оюу толгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан, эрчим хүчээр хангах гэрээг үзэглэх ёслол болно. Утас: 99127866


Төрийн ордонд

10.30 цагт иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.

12.00 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулна.


"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан"-г танилцуулна.

14.00 цагт Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар хэвлэлийн хурал хийнэ.

Холбоотой мэдээ