ШУА Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллана

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-01-25 15:20:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны зорилго нь ШУА-ийн эрдэмтэн, судлаачдын судалгаа хөгжил, үйл ажиллагааны чиглэл, туршлага, бүтээгдэхүүн үйлчилгээний үр дүн, материаллаг баазад түшиглэн бий болсон инновацын технологийг орон нутгийн үйлдвэрлэл, хөгжилд нэвтрүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, судалгаанд суурилсан бодлогын болон технологийн шийдэл загварыг боловсруулах, салбарын болоод салбар дундын томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, инновацын эко системийг хөгжүүлэх, талууд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан эрдэмтэн, судлаачдын болон орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ, иргэдийн ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэжээ. Тодруулбал:
· Сэргээгдэх эрчим хүчний нөөц аймаг хөтөлбөр хэрэгжүүлэх
· Боловсруулах үйлдвэрүүдэд байгаль орчинд ээлтэй, нөөцийг дахин ашиглах технологиудыг нэвтрүүлэх
· “Ногоон Говь” хөтөлбөр хэрэгжүүлэх
· ШУА-ийн харьяа “Говь судлалын төв” байгуулах
· Гадаргын болон гүний усны нөөц, ашиглалтыг сайжруулах стандарт, норм, усны зөв зохистой ашиглалтын технологийг нэвтрүүлэх
· Өмнөговь брэнд, эко аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх
· Өмнөговь аймгийг ЮНЕСКО-гийн байгаль, соёлын өвд бүртгүүлэх
· Ундны усны чанарыг сайжруулах зэрэг ажлуудыг хийхээр тусгаад байна.
Холбоотой мэдээ