Хилээр нэвтэрч буй ачааны 60 хувь нь барилгын материал байна

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-25 13:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээлснээр өчигдрийн байдлаар хилийн чингэлэг солилцох талбайгаас нийт 592 тээврийн хэрэгслээр (нийт 767 чингэлгээр) 12.825 тонн ачаа татаж аваад байна. Ачааны төрлийн хувьд 60 орчим хувийг барилгын материал, үлдэх хувийг хүнс, гэр ахуйн бараа эзэлж байна. Чингэлгийн тоог нэмэх талаар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээг хийж байгааг мэдээллээ.

Ажлын хэсгээс Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байна. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй тэнд ажиллаж буй олон хүний хувь нэмэр гэв. Хүн болгоны хамтын ажиллагаа харилцан ойлголцол нь бид бүхний цаашдын ажилд чухал учраас ажлын хэсгээс иргэдийг хамтран ажиллахыг уриаллаа.


Замын-Үүдийн боомтоор 767 чингэлэг, 12.8 мянган тонн ачаа татан аваад байна.




Тодруулахад, Засгийн газрын энэ оны 1 дүгээр сарын 12-ны 27 дугаар тогтоолоор Замын-Үүд боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага болон тус боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагад тусгай дэглэм тогтоогоод байгаа юм. Энэ хүрээнд Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан Замын-Үүд суманд ажиллаж байна. Замын-Үүд-Эрээний авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийг 1 дүгээр сарын 11-нээс улсын хилийн шугам дээр чингэлэг солих байдлаар эхлүүлээд байна

Холбоотой мэдээ