Ханхонгор сумын наадамд бага 4 насны морьд уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-20 18:30:19

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын наадам энэ сарын 21-нд болно.

Наадмаар 4 насны морьд уралдана. Морь уралдддаг замын дундуур засмал зам тавьснаас азарга, их насны морьдыг уралдуулах боломжгүй болсон гэнэ. Мөн бага насны морьд уралдуулахад орон нутгийн уяачид оролцох чадамж бололцоог харсан гэж наадмын комиссоос мэдээллээ. 

Тус сумын наадамд сурын харваа, шагайн харваа болохгүй юм байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ