“Эдийн засгаа эко болгоцгооё” төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-25 10:21:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Чех Улсад төвтэй Пипл Ин Нийд (ПИН) олон улсын төрийн бус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Тимоти Шон Женкинс, Уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөх Фабрицио Орсини, энэ оноос шинээр хэрэгжиж эхлэх “Эдийн засгаа эко болгоцгооё” төслийн менежерийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр дээрх төслийг танилцуулж, цаашдын зорилго, зорилтот үр дүнгийн  талаар хэлэлцэв. ХХААХҮЯ-наас холбогдох бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлсэн юм.


Түүнчлэн ХХААХҮЯ болон ПИН ОУТББ-ын хоорондын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлж болох талаар санал солилцжээ.

Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрийн хүрээнд монголын хүнс, ундааны салбарын жижиг, дунд үйлдвэрлэгч, борлуулагч нарыг дадал, зан төлөвөө өөрчлөхөд шаардлагатай мэдээлэл аргачлалаар хангах, зах зээлд суурилсан эко шошго нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн эх үүсвэртэй болох, тойрог эдийн засагт шилжихийг нь дэмжихээр төслийг хэрэгжүүлнэ гэж ХХААХҮЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ