Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-24 19:47:40

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Г.Өлзийсайханыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах  хүлээн авч уулзжээ. 

Аймгийн Тэргэнцэртэй иргэдийн холбооноос Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төрөх үеийн хүндрэл, төрөх тасгийн өнөөгийн нөхцөлийг сайжруулах талаар аймгийн удирдлагуудад хүсэлт тавилаа. 

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлнэ. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлууд тодорхой тусгагдсан байгаа. Ажлыг хэрэгжүүлэхдээ орон нутгийн хөгжлийн сан болоод төсөл хөтөлбөрийн шугамаар шийдэл олж, бодит ажил болгоно" хэмээн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах илэрхийллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, ил тод болгох ажлын хүрээнд байгууллагаасаа манлайлал үзүүлж, Засаг даргын Тамгын газарт засвар хийхдээ зориулалтын цахилгаан шатыг төлөвлөж байгаагаа Тамгын дарга онцолж байлаа.

Холбоотой мэдээ