Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шалгарсан 50 төслийг санхүүжүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-01-24 16:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн байдал, бизнесийг бэхжүүлэх шатны эхний сургалтыг “Эдүкэйтэд Энтерпрайз” ХХК-ийн хамтарсан зөвлөх үйлчилгээний баг саяхан зохион явууллаа.

ХЗДХЯ, АХБ хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төслийн хүрээнд болж буй тус сургалтад орон нутгийн 100 гаруй эмэгтэй хамрагдав. Тэд гэр бүлийн харилцаа, гэр бүл дэх зөрчил, түүнээс сэргийлэх, гэрээ, татвар, нийгмийн даатгал, гарааны бизнесийн төсөл хэрхэн бичих, хувь хүний санхүү болон өөртөө туслах бүлгийг байгуулах сэдвээр зөвлөгөө авав.

Төслийн 2 дахь шатны сургалтыг удахгүй зохион байгуулах бөгөөд сургалтад хамрагдсан эмэгтэйчүүд олж авсан мэдлэгт тулгуурлан өрхийн эдийн засгийг дэмжих бичил төсөл боловсруулах ба шалгарсан 50 төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм. 

Холбоотой мэдээ