Сэлэнгэ аймаг "Улбар шар" түвшинд шилжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын шийдвэрээр
энэ сарын 20-ны өдрөөс тус аймгийн хэмжээнд "Улбар шар" түвшинд шилжүүллээ. Онцгой комиссын ээлжит хуралдаанаар улсын Онцгой комиссоос барьж байгаа бодлого, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн
хүрээнд мэргэжлийн байгууллагууд цаг нартай уралдан ажиллаж байгаа хэдий ч тус аймагт халдварын тохиолдол буурахгүй
байгаатай холбогдуулан цаашид авч хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 150 орны таазанд тогтоох дусал тарианы тогтоогч, тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай тарианы тэргэнцрүүд авахад зориулан нийт 5.3 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Мөн аймгийн Онцгой байдлын газарт онцгой нөхцөлд ажиллаж байгаа автомашин техник хэрэгслийн бэлэн байдалд зориулан 1.195.000 төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлэхээр болжээ.
Мөн коронавируст халдварын батлагдсан тохиолдол эрс
нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвараар өвчилсөн насанд хүрэгчид болон
хүүхдийн амбулаторийг шинээр нээн ажилуулахаар боллоо. Түүнчлэн аймгийн Нэгдсэн
эмнэлгийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаатай холбогдуулан Баянгол, Цагааннуур,
Хушаат, Ерөө, Шаамар сум дахь Эрүүл мэндийн төвд Ковидын эмчилгээний тасаг
байгуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.