УБТЗ: Нэг хоногт 57 чингэлэг ачаа татан аваад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН өчигдөр хилийн тэг цэгээс нийт 57 чингэлэг ачаа барааг татан аваад байна. БНХАУ-ын хилийн Эрээн боомт болон манай улсын Замын-Үүд боомтын хилийн тэг цэгт 48 автомашинаас авсан дээрх чингэлгүүд нь төрөл бүрээс түүвэрлэсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байна.
Ташрамд мэдээлэхэд Эрээн,
Замын-Үүд автозамын боомтын
хязгаарлалтыг энэ сарын 11-нээс түр хугацаанд нээн 10 хоног болж байна. Энэ хугацаанд нийт 418
тээврийн хэрэгслээр, 549 чингэлэг, 9857
мянган тонн ачааг нэвтрүүлэв. Боомтын үйл ажиллагаа хэвийн байдалд орж эхэлж байна.