Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2022-01-21 12:05:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь, хоёр тунг тариулаад 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал 75 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбүрэн тэмдэглэлээ.


Өмнө халдвар аваад эдгэсэн хүн омикрон хувилбараар дахин өвдөх боломжтой. Харин вакцины 3 тун тариулаад 2 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдаж, эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.  Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, вирус хувирах тусам давтан халдварлах эрсдэлийг нэмж байгааг  анхаарууллаа.

Шинж тэмдэг илрээгүй ч вирусний халдвартай хүний хувьд оношлогдсоноос хойш 5 хоногийн дотор халдварыг хамгийн их тараах эрсдэлтэй. Шинж тэмдэг илэрсэн хүний хувьд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эхний 3 хоногт хамгийн их халдварлуулах магадлалтай. Энэ үед өөрийгөө гэрийн нөхцөлд тусгаарлан, амны хаалтаа сайн зүүж, олон нийтийн газраар явахгүй байхыг зөвлөж байна.


Хүйтний улиралд томуугийн 3-4 төрлийн вирус намраас хойш нэлээн урт хугацаанд иргэдийн дунд халдварлаж байна. Улирлын томуу, коронагаас гадна томуугийн AH3N2 вирус оны эцсээр их тархлаа. ХӨСҮТ-өөс хүүхдүүдийг томуугийн вакцин тарьсан тул харьцангуй гайгүй байгааг гавьяат эмч А.Амбасэлмаа дурдсан юм.

 

Холбоотой мэдээ