Эрүүлжүүлэх, саатуулах байрыг шинээр барьж ашиглалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-20 21:13:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрыг шинээр барьж ашиглалтад оруулахаар төсвийг тусгаад байна.

Тус барилгыг 534.2 сая төгрөгийн өртөгтэй, нэг давхар, 282.3 м2 талбайтай байхаар зураг төсөв хийгджээ. Цагдаагийн газрын хуучин эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байр нь Мэргэжлийн хяналтын газрын найман удаагийн хяналт, шалгалтаар хүний эрхийг зөрчсөн гэх дүгнэлт гарсан бөгөөд агааржуулалтгүй, мөөгөнцөртсөн зэрэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа юм.

Иймд аймгийн ШШГГ-ын хуучин ашиглаж байсан цагдан хорих байрыг 20 сая төгрөгөөр засварлаж, түр нүүлгэн шилжүүлжээ.

Холбоотой мэдээ