1.3 тэрбум төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна

ОРОН НУТАГТ | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2022-01-19 13:24:41

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд энэ онд Орон нутгийн хөгжлийн санд нийт 984 сая төгрөг хуваарилжээ.

Үндсэн тэнцлийн ашиг болох өмнөх оны хэмнэлттэй нийлээд 1.3 тэрбум төгрөг болсон бөгөөд дээрх санхүүжилтээр 2022 онд бүтээн байгуулалт төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Дээрх төсвийг дэлгэрүүлж үзвэл төсөл арга хэмжээний хувьд нийт 190 сая төгрөг, засварын ажилд 350 сая,  бараа тоног төхөөрөмж  худалдан авахад 280 сая, шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг 490 сая төгрөгөөр тус тус тооцжээ.

Холбоотой мэдээ