Байцаа, манжингийн үнэ хоёр дахин нэмэгджээ

ОРОН НУТАГТ | Булган
batjargal@montsame.mn
2022-01-19 09:13:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.2, өмнөх сарынхаас 1.1 хувиар өслөө гэж аймгийн Статистикийн хэлтэс мэдээллээ.

Өнгөрсөн онд хэрэглээний үнийн ерөнхий индекс тооцдог бараа, үйчилгээнээс боловсролын салбараас бусдынх нь үнэ нэмэгдсэн байна. Тээвэр, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ, хүнсний бараа, ундаа, ус, гэр ахуйн тавилга, бараа, хувцас, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 11,1-28,0 хувиар өсчээ. Хүнсний бараанаас монгол байцаа, манжингийн үнэ хоёр дахин, бүх төрлийн махны үнэ 12,5-60,0 хувь нэмэгджээ. 

Холбоотой мэдээ