Үхэр, тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ

Лавлагаа
dusem11@yahoo.com
2022-01-16 07:29:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2022 оны нэгдүгээр сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн адаг цагаагчин үхэр сарын шинийн 14. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар луу өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар усын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу.

 

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Холбоотой мэдээ