Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 50,25 хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-01-14 15:44:54

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-аас томуу, томуу төст өвчлөлийн тандалтыг амбулаторид суурилж авдаг. 2022 оны 1-р долоо хоног буюу дүгээр сарын 3-9-нийг дуустал хугацаанд томуугийн тандалт хийжээ. 

Амбулаторид суурилсан томуугийн харуулдан тандалтаар 23 нэгж мэдээ ирүүлэхээс 21 нэгж буюу 91,3 хувь мэдээ ирүүлсэн байна. Тандалтын 21 нэгжид 2022 оны 1-р долоо хоногт нийт 4576 хүн үйлчлүүлсэн нь өмнөх 7 хоногоос 914 тохиолдлоор өсжээ. Энэ хугацаанд томуугийн 199 тохиолдол бүртгэгдэж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 61-ээр өссөн байна. Энэ нь амбулаторийн үзлэгийн 4,3 хувийг эзэлсэн ба томуугийн өвчлөл 0,6 хувиар өссөнийг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Томуу, томуу төст өвчнөөр /ТТӨ/ өвчлөгсдийн 50,25 хувийг 4 хүртэлх насны хүүхэд,15,57 хувийг нь 5-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид нийт 128 дуудлага ирсэн ба өмнөх 7 хоногтой харьцуулахад 7 тохиолдлоор буурсан байгаа юм. Нийт дуудлагын 5,4 хувийг ТТӨ-ний шалтгаант дуудлага эзэлж, өмнөх 7 хоногтой харьцуулахад 3,2 хувиар өсжээ

Холбоотой мэдээ