Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Ялимгүй
цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурна
шуурна. 13-15 хэм хүйтэн байна.
Малчид, иргэд,
тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан
шуурга шуурч, 15-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж
байна.
2022 оны 01 сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө
төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн
хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс
хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ.
Агаарын температур: Увс
нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм,
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир
орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 15-20 хэм, цас багатай газар болон говийн бүс
нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор:
Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зөөлөн
цасан шуурга шуурна. 12-14 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11
метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
2022 оны 01 дүгээр сарын 15- 19 хүртэлх цаг агаарын
урьдчилсан төлөв
15-нд зүүн аймгуудын
нутгийн өмнөд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган
шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд
13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор,
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39
хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн
уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх
голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, цас багатай газар болон
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм,
бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 18-наас
өдөртөө хүйтний эрч суларна.