Дотоодод нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-01-12 16:06:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар шийдвэрлэлээ.


Ургац хураалтын дүнгээр энэ онд нийтдээ 605.6 мянган тонн үр тариа, үүнээс 567 мянган тоннн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс,118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тоннн тосны ургамал хураан авсан байна.


Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлж, 90 мянган тонн  буудай борлуулалтын шатандаа байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой юм.

Холбоотой мэдээ