Явуулын баг гарган албан байгууллагуудад вакцин хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-12 15:27:03
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт сүүлийн 24 цагт түргэвчилсэн болон PCR-ын 549 сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдварын 42 тохиолдол батлагджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 11779 боллоо.

Коронавирусний халдвар авсан 290 иргэн гэрээр, 119 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээс нэн хүнд гэсэн оноштой 2 хүн байна. 
Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 17.00 цаг хүртэл дархлаажуулалтын 3-р тунгийн вакцин хийж байна. Мөн явуулын баг гарган албан байгууллагуудад вакцин хийж байгаа аж. Өнгөрсөн 24 цагт 280 иргэн 3-р тунг хийлгэжээ.

 

Холбоотой мэдээ