Энэтхэгийн Гомон дацан хийдийн хамба лам Сүхбаатар аймагт зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-19 12:28:44

Энэтхэг улсын Гомон дацан хийдийн хамба лам Данзанлувсанжанцан анх удаагаа Монгол улсад ирж байгаа бөгөөд энэхүү анхны айлчлалаа Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс эхлэв.

Тэрээр нэг хоногийн хугацатай айлчилж байгаа бөгөөд энэ хугацаандаа Эрдэнэмандал хийдийн үйл ажиллагаа, хийдийн боловсон хүчин болон Баян эрхт шашны сургуулийн үйл ажиллагаатай эхний ээлжинд танилцлаа. Үүний дараагаар Эрдэнэмандал хийд болоод Сүхбаатар аймгийн бүх сумдын хийдүүдийн хамба лам, лам хуврагууд, сүсэгтэн олонтой уулзаж ном айлдсан юм.

Энэтхэг улсын гомон дацан хийдийн хамба ламын Монгол оронд хийсэн анхны айлчлал машид сэтгэлд нь нийцсэн тул Монгол орны бүх аймгийг тойрон үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Мөн тэрээр цаашид Сүхбаатар аймгаас төдийгүй Монгол улсаас Энэтхэг улсын гомон дацан хийдэд суралцах сонирхолтой хүн бүрийг дэмжиж ажиллахаа илэрхийлээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ